#Тойрог1 мин унших
Төв аймагт зохион байгуулагдаж буй “УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН –2026”

Энэ зөвлөгөөн “Хариуцлагатай уул уурхайн төлөө – Хариуцлагаар нэгдье” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү зөвлөгөөн нь бүс нутгийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Аймгийн хэмжээнд ашигт малтмалын 388 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 85 нь хайгуулын, 303 нь ашиглалтын зөвшөөрөл байна. Эдгээр нь нийт 386.6 мянган га талбайг хамарч, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 5.2 хувийг эзэлж байгаа юм.


Миний хувьд өмнө нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байх хугацаандаа салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, олон мега төслүүдэд анхаарч ирсэн. Өнөөдөр ч энэ салбарын тогтвортой, хариуцлагатай хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн чухал хэвээр байна.Цаашид байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, зөв ойлголцол нэн чухал юм.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

