Үйл явдал1 мин унших

БНСУ-тай хамтарсан "Үнэт цаасны зах зээлийн чадавх бэхжүүлэх нь" сургалт боллоо

БНСУ-тай хамтарсан "Үнэт цаасны зах зээлийн чадавх бэхжүүлэх нь" сургалт боллоо

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд үнэт цаас зээлэх, зээлдүүлэхтэй холбоотой зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорац (Korea Securities Finance Corporation)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд талууд дээрх чиглэлээр үе шаттай хамтын ажиллагааг өрнүүлэх, техник, эдийн засгийн зөвлөгөө, дэмжлэг авах, хоёр улсын үнэт цаасны зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцохоор тохиролцсон. Мөн корпорацын мэргэшсэн экспертүүд Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийн оролцогчид болон дэд бүтцийн байгууллагын төлөөллийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулж, чадавх бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон.

БНСУ-тай хамтарсан "Үнэт цаасны зах зээлийн чадавх бэхжүүлэх нь" сургалт боллоо

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл туршлага солилцох, чадавх бэхжүүлэх анхны сургалтад хамрагдлаа. Сургалтын үеэр оролцогчид БНСУ-ын үнэт цаасны санхүүжилтийн үйл ажиллагаа, зах зээлийн дэд бүтэц, эрсдэлийн удирдлага, зохицуулалтын орчны туршлагатай танилцаж, салбарын томоохон байгууллагуудад ажиллан харилцан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

БНСУ-тай хамтарсан "Үнэт цаасны зах зээлийн чадавх бэхжүүлэх нь" сургалт боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023