Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Нийт гаргасан иргэдийн өргөдлөөс 20-30 хувь нь л "D-petition" систем дээр нийтлэгдэж байна!

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны /2026.04.28/-ны өдрийн хуралдаанаар  Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс тодруулга авлаа.

Өргөдөл гаргагч D-Petition дээр өргөдөл нээлгээд эхний 2 долоо хоног үйл явц тодорхойгүй байдаг. Энэ хугацаанд ӨБХ болон УИХ-ын Тамгын газраас энэ өргөдлийг нийтлэх эхэхийг шийдвэрлэх процесс явагддаг. Энэ нь их цаг авдаг.

Нийт гаргасан иргэдийн өргөдлөөс 20-30 хувь нь нийтлэгдэж байна.

О.Номинчимэг: Нийт гаргасан иргэдийн өргөдлөөс 20-30 хувь нь л "D-petition" систем дээр нийтлэгдэж байна!

Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд ирүүлсэн 21 өргөдлийг дийлэнхийг нь нийтлэхгүй төлөвтэй байдлаар манай байнгын хороон дээр оруулж ирсэн. Учрыг нь тодруулахад төстэй асуудал өмнө нь гарсан, одоо явж байгаа шалтгаантай. Тамгын газар дээр субьектив байдлаар хасдаг асуудал байна. Нэг асуудал яваад дууссан учраас дараагийнхыг нь оруулж болмоор.

Тухайлбал, НӨАТ-ын босгыг 400 сая болгоё, нөгөө нь 2.5 тэрбум болгоё гэсэн өргөдлүүдийг гаргахад төстэй асуудал гэж үзэн нэгийг нь орхигдуулдаг. Шалгуур нь өөр болохыг хэлж засварлаад 13-ыг нь нийтлэхээр болсон. Өргөдөл гаргагч иргэддээ тухайн өргөдөл нь ямар шалтгаанаар нийтлэгдээгүй болохыг мэдээлдэг систем байхгүй. Иргэддээ энэ талын мэдээллийг нээлттэй өгч байх ёстой. Цахим системд байрших эсэх шийдвэрийг хэн гаргаж, ямар хугацаанд шийдэх, шийдвэрээ иргэдэд хэрхэн мэдээлэхийг журмандаа хэрхэн тусгасан бэ?

"Учир нь миний өргөдөл яачив" гэсэн иргэдийн өргөдөл орж ирдэг. Сүүлийн жишээ Туулын хурдны замтай холбоотой 10-аад өргөдлөөс 2 нь нийтлэгдэж байгаа юм. Агуулга адилхан учир сэдэв сарничихна гэдэг тайлбарыг өгч байгаа. Тамгын газар дээр иргэдийн өргөдлийг нийтлэх эсэхийг шийдээд явах уу, эсвэл бүгдийг нь нийтлээд санал авах байдлаар явах уу? Энэ асуудлыг тусгасан шийдэл таны журамд бий юу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009