Онцлох мэдээ2 мин унших

Б.Хэрлэн: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаатайн дээр төрийн бодлого, залгамж чанараа хадгалах ёстой!

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2026.04.28)-ийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Нэгдүгээрт, Төрийн албаны зөвлөл нь хяналт шалгалтын байгууллага болоод байгаа юм уу? Энэ чинь хөгжлийн байгууллага байх ёстой. Монгол Улсын төрийн бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах энэ ажлыг гардан хариуцаж байгаа, төрийн албыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиг үүрэгтэй байгууллага байх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Хяналт шалгалтын байгууллагын дээр нэмэх нь тоо бүртгэлийн байгууллага болж хувираад байна уу гэж би хараад байна. Хэрвээ энэ тоо бүртгэл дээрээ дүн шинжилгээ хийгээд, цаашид засаж залруулах зүйлээ олж хараад, арга хэмжээгээ аваад явдаг байвал хэрэг нь гарна. Цаашдаа анхаарах хэрэгтэй.

ТАЗ бас төрийн албаны тухай хуульд бичигдсэн байгаа гол зарчим төрийн бодлого, залгамж чанарыг хадгалах тухай зарчим байгаа. 2024 оныхоо үйл ажиллагааны тайландаа “төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа цалин хөлсний тухай асуудлыг анхаарах шаардлагатай байна” гэж санал дүгнэлтдээ бичсэн байдаг. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсийг зохицуулж байгаа хууль тогтоомжийг төрийн албаны тухай хуулиас гадна 25 журмаар зохицуулаад явчихаар цалин хөлс, бодлогын нэгдмэл байдал алдагдаад байна, засаж сайжруулахгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтүүдийг хийгээд, үүнтэй холбоотой 2-3 санаануудыг бичсэн байдаг. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалин хөлсийг нэмээд явангуут төрийн захиргааных нь байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлс орхигдоод байна! Эд нарын асуудлыг яах вэ гэхчлэн асуудлууд энд бичсэн байна. Тиймээс 2024 оныхоо тайланд ингээд бичиж байсан бол 2025 онд та нарын үйл ажиллагаа ийшээ чиглэх ёсто байсан.

Б.Хэрлэн: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаатайн дээр төрийн бодлого, залгамж чанараа хадгалах ёстой!

Дээр нь 2025 онд төрийн албан хаагчдын тоог бууруулах үйл ажиллагаа явуулчихсан байгаа үед яаж албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах вэ, цалин хөлсийг нь яах вэ гэдэг дээр анхаарах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулиар та бүхэн энэ тал дээр чиг үүргийнхээ хүрээнд санал зөвлөмж өгөх эрхтэй байгууллага.

Хоёрдугаарт, 2024 онд Үндэсний аудитын газраас ТАЗ-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн. Нэг ёсондоо ТАЗ-ийн чиг үүргийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн томоохон тайлан гарсан. Яг энэ тайлангийн мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Юугаа засаж сайжруулсан юм? Энэ дээр та бүхний үйл ажиллагаа чиглэх ёстой байсан.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо уялдаатай, төрийн бодлого, залгамж чанараа хадгалах ёстой. Өнөөдөр нийгмийн эрэлт хэрэгцээндээ нийцсэн байдлаар бид бодлого үйл ажиллагаагаа авч хэрэгжүүлэх ёстой. 2025 оны тайланд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал орхигдох биш харин ч онцгой байр суурь эзлэх ёстой байсан!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009