Онцлох мэдээ1 мин унших

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ой тохиож байна

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ой тохиож байна

Тэртээх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан байдаг.

Их Эзэн Чингис хааны үеэс цэргийн тактик, дайн байлдааны арга барилаараа гайхуулж явсан их жанжид, Ардын хувьсгал, Чөлөөлөх дайны үеүдэд эх орон, элгэн садныхаа төлөө тангараг өргөн тулалдаж явсан цэргийн гарамгай үйлстнүүдийн бахархалт үйл хэргийг дурсан санаж 82 жил болжээ.

82 жилийн хугацаанд хууль сахиулах, цэргийн салбараас 240 генерал төрсөн.Энэ нь Монголын зэвсэгт хүчний ур чадвар, монгол хүний эрхэлсэн ажлаа нэр төртэй, хоёргүй сэтгэлээр үнэнч ханддагийн баталгаа болжээ.

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ой тохиож байна

Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ билээ.

Генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүр улам бүр өндөрсөх учиртай. Цаг үе юу шаардана тэр үед бэлэн байдаг Монгол цэргийн бахархал, Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл эрхэм генералууд та бүхэндээ мэхийн ёслоё.

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ой тохиож байна

“Улсын сүр армидаа, армийн сүр жагсаалдаа” гэдэгчлэн Монгол цэрэг, Монгол генералын яруу алдрыг өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд бахархалтайгаар авч явах та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн баярын мэнд хүргэе!Монгол цэргийн догшин хар сүлд ивээж, Монгол цэргийн яруу алдар үүрд мандан бадраг.

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний түүхт 82 жилийн ой тохиож байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Батлан хамгаалах, Аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2020
  4. 2017
  5. 2016

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2012
  5. 2011