Үйл явдал1 мин унших
“Дэлхийн мөнгөний 7 хоног-2026” аян орон даяар эхэллээ

Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар удирдах чадварыг хөгжүүлэх зорилготой “Дэлхийн мөнгөний 7 хоног–2026” аяны нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон санхүүгийн салбарын төлөөллүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
