#Коммент1 мин унших

О.Номинчимэг: Шаардлага хангасан эсэхээс үл хамаарч D-petition системд иргэдээс гаргасан БҮХ өргөдлийг нийтэлдэг байхаар журмаа шинэчлэв

О.Номинчимэг: Шаардлага хангасан эсэхээс үл хамаарч D-petition системд иргэдээс гаргасан БҮХ өргөдлийг нийтэлдэг байхаар журмаа шинэчлэв

Засгийн газар “Нэг хүсэлт-Нэг шийдвэрлэлт”-тэй байх зарчим баримталж, Өргөдөл, гомдлын нэгдсэн цахим системийг 2023 онд албан ёсоор нэвтрүүлсэн. 

Одоогоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод удирдлагын системийг холбоод байгаа аж.

Цахим өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх, нийтлэгдэх процесс алдаатай байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг анхаарч, засаж залруулах шаардлагатай байгаа талаар хөндөж байв.

О.Номинчимэг: Шаардлага хангасан эсэхээс үл хамаарч D-petition системд иргэдээс гаргасан БҮХ өргөдлийг нийтэлдэг байхаар журмаа шинэчлэв

Тодруулбал, иргэд нийтийн өргөдлийн D-petition системд өргөдөл гаргадаг ч бодит байдал дээр Тамгын газрын процесс 14 хоног чимээгүй хүлээлгэдэг, олон өргөдөл нийтлэгдэхгүй хасагддаг, дөнгөж 20–30% нь л нийтэд хүрдэг сул тал байгаа. Шалтгаан нь “төстэй агуулгатай” гэсэн субъектив шүүлтүүр, иргэдэд тайлбар өгдөггүй, ил тод биш процесс байсан тул Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулахаар шийдвэрлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр ӨБХ-ны хуралдаанаар тус Ажлын хэсэг журмандаа дараах өөрчлөлт оруулж буйг танилцууллаа.

Шинэ журамд:

  • шаардлага хангасан, хангаагүй БҮХ өргөдлийг нийтэлнэ;

  • 14 хоногийн дотор ил тод шийдвэрлэнэ;

  • давхардсан өргөдлийг зөвхөн иргэдийн зөвшөөрлөөр нэгтгэнэ;

  • өргөдөл гаргагч бүрт үндэслэлтэй хариу өгөхөөр тусгаад байна.

Ингэснээр иргэдийн дуу хоолой хүрдэг, тайлбарлагддаг болох өөрчлөлт орж буй явдал юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009