#Ажлын хэсэг1 мин унших

Ажлын хэсэг Боловсролын салбарын шинэ удирдлагын баримталж буй бодлого, зорилтын талаарх мэдээллийг сонслоо

Ажлын хэсэг Боловсролын салбарын шинэ удирдлагын баримталж буй бодлого, зорилтын талаарх мэдээллийг сонслоо

УИХ-ын даргын 523-р захирамжаар байгуулагдсан “Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.04.29/ боллоо.

Хуралдаанаар боловсролын салбарын шинэ сайд, шинэ удирдлагын баримталж буй бодлого, зорилго зорилтын талаар үндсэн 4 асуудлын хүрээнд мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж үг хэллээ.

Үүнд:

  • Чөлөөлье сэдвийн хүрээнд өөрчлөх, хүчингүй болгох шаардлагатай хууль, тогтоомжийн заалт болон журам, тушаал шийдвэрийн талаархи тайлбар, дүгнэлт
  • Багшийн дутагдал, хомсдолын талаархи тооцоо судалгаа, түүнийг багасгах ойрын дөрвөн жилийн төлөвлөгөө, авч буй арга хэмжээний талаар
  • Энэ жил шинээр эхлүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар (улсын төсөв, бусад эх үүсвэрээр),
  • Шинэчилсэн цалин болон хуучин цалин, урамшууллын зөрүү, түүнд хийсэн дүн шинжилгээний талаар, 
Ажлын хэсэг Боловсролын салбарын шинэ удирдлагын баримталж буй бодлого, зорилтын талаарх мэдээллийг сонслоо

Мэдээлэл хийх үед гишүүдээс гарсан асуулт хариулт, санал дүгнэлтийг үндэслэн шинэ сайдад хандан тодруулга асуумж явуулахаар шийдвэрлэлээ.

Ялангуяа Багшийн хомсдолын талаар хийсэн тооцоо судалгаа зөрүүтэй байгаа талаар, хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх шаардлагатай байгаа талаар, шинэ цалин тогтоосонтой холбоотой тодотгол хийх шаардлага бий эсэх талаар онцлов.

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020