Үйл явдал1 мин унших

Шуугиад өнгөрөх бус шийдэл үр дүн нь илүү чухал

Шуугиад өнгөрөх бус шийдэл үр дүн нь илүү чухал

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан  “УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

2024 онд УИХ Хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, парламентын хяналтын сонсголыг илүү бодитой, үр дүнтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад  эргэлт гарсан.

Гэвч зохион байгуулсан сонсголын дараа

• Чухам ямар арга хэмжээ авсан бэ?

• Шийдвэрүүд бодитоор хэрэгжив үү?

• Үр дүн нь ямар байв? гэдгийг дахиад нээлттэйгээр хэлэлцэх “ҮР ДҮНГИЙН СОНСГОЛ” хийх эрх зүйн орчин тодорхой бус байсан юм.

Тэгвэл уг хуулийн төсөлд

-Хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлтийн хэрэгжилтийг шалгах үр дүнгийн сонсгол зохион байгуулах

-Парламент гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд бодитоор хяналт тавих

-“Алсын хараа–2050” хөгжлийн бодлогод туссан хүчирхэг, хариуцлагатай парламентын зорилтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Сонсгол явуулах нь чухал ч түүний үр дүнг буцааж нэхэх нь түүнээс ч илүү чухал.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009