Байр суурь1 мин унших
Х.Булгантуяа: Агаарын нислэгийн хөдөлгөөний удирдлагыг хэн хариуцах вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Өнгөрсөн жил Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон. Монгол Улсын хувьд дэлхийн олон оронтой иргэний нисэхийн байгууллагаас нислэг үйлддэг дэлхийн том хотуудтай нислэг үйлддэг. Ийм бас үүх түүхийг танай хамт олон ч гэсэндээ бас одоо бичилцсэн. Агаарын нислэгийн хөдөлгөөний удирдлагыг хэн хариуцах вэ. Энэ нь хуулийн дагуу нэг л тодорхойгүй харагдаад байна.
Одоогоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба ИНЕГ-ын харьяа энэ байгууллагаас зохион байгуулдаг. Танайх тусдаа ийм хөдөлгөөний албатай болно гэсэн үг үү, эс үгүй бол энэ хөдөлгөөний албанаас үргэлжлүүлэн одоо хийнэ гэсэн үг үү? Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албыг техник тоног төхөөрөмж сайжруулах дээр олон улсын жишигт нэмэгдүүлэх дээр та бүхэн хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлдэг үү?
Сэтгүүлч Ц.Соёлмаа







