Байр суурь2 мин унших
Х.Булгантуяа: Орон нутгийн 40 орчим тойрог дээр нөхөн сонгууль явуулахаар бол үр дагавар, хохирлыг яах вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Энэ хуулийн давхардлуудыг арилгах маш их чухал байгаад байгаа юм . Ер нь манай гол гол хуулиуд дээр, энэ хуулийн давхардлыг арилгахаас үүдээд хэд хэдэн тойрог дээр дахин сонгууль явуулахаас өөр аргагүй боллоо гэдгийг н.Сандаг-Очир хэлж байна. Манай том хуульчид маань өөрсдөө ажилласаар байгаад хоорондоо зөрчилтэй хууль батлаад улсын төсвөөр дахин сонгууль хийж нөхцөл байдлыг бид нар үүсгэж байна. Орон нутаг дээр 40 орчим тойрог дээр дахин сонгууль хийх нь. Цэцийн дүгнэлт үр дагаврыг арилгах асуудлыг хариуцдаггүй.

Гэхдээ цаашид УИХ-аас хоорондоо зөрчилтэй хуулиуд гаргаад, дараагийн Цэцийн дүгнэлт дээр танилцуулах гэж байгаа нь Үндсэн хуульд заасан огнооноос зөрөөтэйгээр УИХ-ын Дэгийн тухай хуульд заачихсан байгааг ҮХЦ танилцуулах гэж байгаа. Тэгэхээр УИХ өөрөө ийм алдаа гаргачхаад дараа нь хуулийн зөрчил үүсгээд дараа нь үүнээс үүдээд албан тушаалтнууд эсхүл иргэдийн хурлаас сонгогдсон төлөөлөгч нар эсхүл татвар төлөгчид хохироод суугаад байх юм уу? Энэ асуудлыг ер нь цаашид яаж шийдэх ёстой юм.
Мөн дээрээс нь нэмээд тухайн үед УИХ өөрөө энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байж байгаад сонгууль дөхчихсөн байсан. Энэ хариуцлагыг цаашид хэн хариуцах ёстой юм бэ