Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Төрийн өмчийн газар, компаниудын засаглалыг сайжруулахад ул сууриар нь хөндөж ярих ёстой

УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.

Засгийн газраас хоёр ч том суурь хуулийн шинэчилсэн найруулга ороод ирчихсэн гэж яригдаж байгаа. Энэ хуулийг анх өмнөх оны 10, 11-р сарын үед ЗГ-аас орж ирсэн хууль УИХ дээр орж ирчхээд ажлын хэсэг байгуулагдсан боловч ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй нэлээн удчихсан юм. Төрийн өмчийн компанийг цэгцлэх, түлхэц болох үүднээс жижиг хэмжээний засвар болгож П.Сайнзориг гишүүн санаачлаад бид нэгдсэн. Миний нэгдсэн гол асуудал БЭТ-ийг хүчингүй болгох асуудал байсан. Үүнээс 2 сарын дараа 12 сарын 31-нд УИХ-ын даргын захирамжаар ЗГ-ын 2 том хуулийн ажлын хэсэг гарсан. Үүрийнтуяа гишүүнээр ахлуулаад, дэд ахлагчаар нийтийн өмчийг нь би, төрийн өмчийн компанийн бүтээмжийг П.Сайнзориг гишүүн өөрөө ахалж байгаа.

Цаг хугацааны хувьд ийм юм болчихсон.БЭТ-ийн хууль Цэнгүүн гишүүн оруулаад ирчихсэн, өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх эсхийн хийчихсэн. Энэ бол хүчингүй болох хууль учраас ажлын хэсэг байгуулах шаардлагагүй. Нэгдэх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хууль дээр болбол үндсэн төрийн өмчийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгааг нь Нийтийн өмчийн хуульдаа нэгтгээд явчихсан нь зөв болов уу гэсэн байр суурьтай байгаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016