Байр суурь2 мин унших
Л.Соронзонболд: Монгол Улсын төсөв нэгдсэн биш 3-4 хуваагдчихаад байгаа!
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Монгол Улсын төсөв нэгдсэн биш 3-4 хуваагдчихаад байгаа. УИХ-ын 126 гишүүн улсын төсөв гээд 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Гэтэл төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, төрийн өмчийн компаниуд нийлээд жилдээ 2024 онд 7 их наяд төгрөгийг хөрөнгөнөөсөө хасах шийдвэрийг гаргасан байна лээ. Ингээд ТӨҮГ компаниудын авч байгаа өр төлбөр нь улсын өр төлбөрт ордоггүй байдалтай байдаг. Дээрээс нь нийслэл орон нутгийн төсөв гээд тусдаа төсөв батлаад илүү орлого бүрдүүлнэ гэж тооцоолоод түүгээрээ зардал гаргадаг. Энэ нь улсын төсвийн зарлага дээр нөлөөлдөг асуудлууд байгаа. Тэгэхээр бид ялангуяа Монгол Улсын төсвийн тухай хуульд анхаарах шаардлагатай. ТӨҮГ гэдэг нэрийг төрийн өмчийн компани болгоод, компанийн засаглалыг нь сайжруулахад шаардлагатай учраас оруулъя гэж байгаа санааг дэмжиж байгаа. Гэтэл нөгөө талдаа нийтийн өмчийн тухай хууль гээд...
Төрийн өмчийн компанийн бүтээмж ил , тод засаглалыг сайжруулах хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаад байдаг. Энэ ажлын хэсэг дээр бас л адилхан засаглалын тухай асуудал яригдаж байгаа. Энэ хэлэлцүүлэгт бэлдэж байгаа ажлын хэсэг дээр П.Сайнзориг гишүүн ажиллаж энэ хуулийг оруулж ирээд явж байгаа. Зорилго нь хоёулаа адилхан засаглалыг сайжруулна гэх. Энэ 2-ын гол ялгаа нь юу байна?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
