#Тойрог1 мин унших

М.Бадамсүрэн: "Нутгийн ирээдүй" төслийн хүрээнд дахин 8 айл шинэ орон сууцдаа орлоо

М.Бадамсүрэн: "Нутгийн ирээдүй" төслийн хүрээнд дахин 8 айл шинэ орон сууцдаа орлоо

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Дорнод Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан эхлүүлсэн “НУТГИЙН ИРЭЭДҮЙ” орон сууцны төсөл амжилттай хэрэгжсээр байна.

Үүний тод жишээ Чойбалсан хотоос 60 км-ийн зайд Галын голын хөвөөнд орших Сэргэлэн суманд төрийн албан хаагчдад зориулсан 8 айлын 2 давхар орон сууцны барилга ашиглалтад орсон явдал болов.

8 гэр бүлээс 6 нь Улаанбаатар хот, Завхан, Хэнтий аймгуудаас болон Дорнод аймгийн Баян-Уул, Халхгол, Хөлөнбуйр сумдаас шилжин ирсэн багш, эмч, байгаль орчин, соёлын ажилтнууд бөгөөд Сэргэлэн сумын хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорин иржээ.

Тэдний төлөөлөл “Монгол гэрт амьдарч, өвөлдөө нүүрс түлээ түлдэг байсан, тэр үедээ хүүхдүүдээ гэртээ үлдээхээс сэтгэл зоьдог байсан, одоо бол санаа зовохгүйгээр ажлаа хийнэ. Гадна орчноо тохижуулж тоглоомын талбай байгуулах, мод тарих болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014