#Тойрог1 мин унших

"Дорнод аймгийн түүх соёлын дурсгалуудыг түшиглэсэн бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт оролцов

"Дорнод аймгийн түүх соёлын дурсгалуудыг түшиглэсэн бүтээн байгуулалт” хэлэлцүүлэгт оролцов

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, У.Отгонбаяр нар “Дорнод аймгийн түүх соёлын дурсгалуудыг түшиглэсэн бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцож, cанал бодлоо тусгалаа

Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн доктор А.Энхтөр,  Орон нутаг судлаач Д.Ган-Очир,  МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн докторант С.Батханд, МУСГЗ Л.Хэрээ болон түүх соёлын мэргэжлийн байгууллагууд, багш нар оролцсон юм.

Дорнод аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Туг Чингисийн сүм, Лу Алтан товч, Их бурхант цогцолбор, Ялалтын хөшөөг түшиглэн жуулчны мэдээллийн төв бүхий музей, аялал жуулчлалын цогцолбор төвийг байгуулах зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу бүтээн байгуулалтыг хийж, шинэ маршрутыг бий болгох боломжтой тухай хэлэлцэж байна.

Түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг улс, аймгийн хамтарсан төсвөөр шийдвэрлэн,  бүсчилсэн хөгжлийн хүрээн дэх түүхэн болон хил дамнасан аялал жуулчлалыг бодитоор хэрэгжүүлж, гадаад дотоодын жуулчдын урсгалыг Зүүн бүс нутаг руу чиглүүлэн эдийн засгаа нэмэгдүүлнэ.

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014