#Тойрог1 мин унших
ЖДҮ эрхлэгчид зээлийн хүү бага, хугацаа богино, хүртээмж дутмаг байна гэв

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.
2026 онд Дорнод аймагт жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд зүүн бүсийн гишүүд төсөвт 5 тэрбум төгрөгийг анх удаа тусган өгч чадсан юм.
Хүү бага, хугацаа урттай байж чаддаггүй мөн зээлийн хүртээмжтэй байдал дутмаг байдаг нь ЖДҮ эрхлэгч нарын дунд тулгамдаж буй асуудал гэдгийг онцолж байна.

Уулзалтад аймгийн төв болон 14 сумын ждү эрхлэгч нарын төлөөлөл оролцож тоног төхөөрөмжийн зөвлөн туслах үйлчилгээ нэн шаардлагатай байгаа тухай. Мөн тендерийн шалгаруулалт дээр хууль бус шийдвэр гардаг, барьцаа хөрөнгө хэтэрхий өндөр байдаг, газар олголтын асуудал, жимс жимсгэнэ тариалдаг иргэдэд зээлийн орлого тодорхойгүй гэдэг шалтгаанаар зээл олгодоггүй зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлж санал солилцож нээлттэй ярилцлаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


