Гүний ус бол сэргэхгүй нөөц, тиймээс гадаргын усыг яаралтай авчирч байж гүний усаа бид ирээдүйдээ үлдээж чадна.
Хилийн усны гэрээнд манай улс нэгдсэн учраас усны төслүүдээ хоёр хөрштэйгээ ярих шаардлагатай болоод байгаа юм.
Орхон онгиос 0,3% ирэхэд л асуудал шийдэгдэх боломжтой байна... Өмнөговьчууд энэ олон уурхайг улс орныхоо эдийн засгийн төлөө дэмжээд ажиллуулж байхад, эргээд уул уурхайн компаниуд нутгийн уугуул иргэд, тэдний үр хүүхдүүдийг найдвартай ажлын байраар хангаж, худалдан авалт, харилцан ашигтай бизнесийн нөхцөл, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр үр өгөөжтэй ажиллах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.