Байр суурь3 мин унших

О.Батнайрамдал: Эпштейнтэй Оюу Толгой, Дубайн гэрээ холбогдсон НОЦТОЙ мэдээлэл гарлаа!

УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.

Эпштейний файлыг цахим орчинд гарч байгаа мэдээлэл гэж яриад байна.  2025 оны 7 сард Америкийн парламентын доод танхимд Хянан шалгах түр хороо байгуулагдаад Эпштейний файлууд дээр үүнээс үүдэлтэй  насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, дэлхийн санхүүгийн сүлжээ мөнгө угаалтын тухай асуудлууд, улс орнуудын өндөр албан тушаалтнууд дотоод асуудалд оролцсон гэсэн ийм ноцтой асуудлаар Хянан шалгах түр хороо хуралдаад 4 сарын дараа буюу 2025 оны 11 сард Эпштейний Файлын ил тод байдлын тухай хууль гэж Америкт баталсан юм.

Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эпштейний энэ бүх имэйл болон зургууд бүгдийг нь олон нийтэд ингэж ил болгосон. Энэ зүгээр нэг цахим орчинд гараад байгаа мэдээлэл биш. Маш ноцтой асуудал дэлхий даяар яваад байгаа юм. Монголчууд  хайлт хийгээд үзэж болно. Үүн дотор Монгол Улсын хамгийн өндөр албан тушаал хашиж байсан үе, үеийн Ерөнхийлөгчид Элбэгдорж, Баттулга, Сайханбилиг гэсэн хүмүүсийн нэр илэрдсээр гарч ирж байгаа. Саяхан 3 сарын өмнө Австралийн Файнаншиал Ревью гээд сэтгүүл дээр бас нэг ноцтой мэдээлэл гарчээ.

2026 оны 2 сарын 10-ны өдрийн мэдээ  2013 оны үед Оюу Толгой зогсонги байдалд орчихсон, 2 жилийн дараа Дубайн гэрээ хийгдэх яг энэ цаг мөчид Элбэгдорж Ерөнхийлөгч Эфштейнтэй уулзсан. Мөн Австралийн Ерөнхий сайд асан Кевин Рүд, Израилын Ерөнхий сайд асан Эхуд Барак Норвегийн ерөнхий сайд асан Киеэл Бондвик нарын дэмжлэгтэйгээр Эфштейний холбоотой дэмжлэгтэйгээр буцаад ОТ-н асуудал нэлээн хөндөгдсөн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг гаргасан байна. Бид ОТ, Дубайтай холбоо холбоотой асуудлыг дандаа гаднаас аваад байгаа. Дубайн гэрээ УИХ хүчингүй болгож цуцалсан энэ ноцтой гэрээг тухайн үедээ Ерөнхий сайд Сайханбилиг, ЗГХЭГ-ын дарга Баярцогт нарын үед  хийгдсэн.  Энэ нь Эпштейнтэй холбоотой байжээ гэдгийг  Австралийн Файнешнл Ревью  судалгаагаараа гаргаад байна. 

Та нар бүгдээрээ ороод уншаарай. Панамын пэйпер гээд ноцтой мэдээлэл гарсан, алдарт Баярцогтын  өөрөө ч мэдээгүй байдаг Швейцарт дансны мэдээлэл гарсан, Эпштейний файл гарлаа.  Дубайн гэрээтэй холбоотой ОТ-н асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө л Баярцогт бас л ЗГХЭГ-ын дарга байхдаа хийгдсэн Дубайн гэрээийн асуудал. Монголын энэ ноцтой асуудлыг бид нар дандаа гадаадын мэдээлэл задрахаар олж авдаг. Үүнийгээ цахим орчинд тавьсан мэдээлэл гэж уншиж ерөөсөө болохгүй. Үр дагавар нь Монголын эдийн эдийн засгийг, бидний үр хүүхдийн ирээдүйгээр тэр чигээр нь тоглосон ийм үр дүн харагдаж байгаа. Өнөөдөр бид нар ахмадынхаа тэтгэврийг өсгөж чаддаггүй. Багш, эмч нарын цалин гээд жагсдаг.

О.Батнайрамдал: Эпштейнтэй Оюу Толгой, Дубайн гэрээ холбогдсон НОЦТОЙ мэдээлэл гарлаа!

Гэтэл хүүхдийн бэлгийн мөлжлөг гэж асуудалд унаад, 6 жилийн өмнө амь насаа алдсан  Эпштейн гэдэг энэ  нөхрийн зохион байгуулалттайгаар Оюу Толгой, Дубайн гэрээ хүртэл холбогдож байна. Үүнийг цахимаар явж байгаа мэдээлэл гэж хандаж болохгүй. Бусад орнууд үүн дээр Хянан шалгах түр хороо байгуулаад хууль хүртэл батлаад арга хэмжээ аваад явж байна.  Гэтэл манайд байнгын гардаг хэдэн нөхдүүд буцаад  албан тушаал авах гээд явж байгаа юм. Ийм ноцтой асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008