Байр суурь1 мин унших
Ж.Галбадрах: Хүүхдүүдийн бөөгнөрлийг үүсгэхгүйгээр "Үдийн хоол" тараах ямар шийдлүүд байж болохыг Ажлын хэсэг судлаарай!
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны /2026.05.05/-ны өдрийн хуралдаанаар "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Бид "Үдийн цай"-аас "Үдийн хоол" руу шилжсэн. Үүний бэлтгэл ажил буюу хоол үйлдвэрлэлээ хийх тоног төхөөрөмжтэй сургуулиуд хэр байна? Төхөөрөмж хангамж нь сайн нэг нь байхад гал тогоо нь анги болсон сургууль ч бий. Эрүүл ахуйн стандарт бүхий гал тогоотой сургууль байхгүй.
Өнөөдрийн байдлаар сургуулиуд 1. Бие даасан байдлаар төсвөөс орж ирсэн мөнгөөр менежментээ хийх, 2. Нийтийн хоол эрхлэгчдэд түрээсээр үйлчилгээ эрхлэх гэсэн 2 янзаар хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байна. Түрээслэгчид ашгаа бодно. Тэгэхээр нэг сурагчид ногдох 2500 төгрөгний хэдэн хувь нь хүүхдэд очиж хэд нь бусад зардалдаа ордог вэ?
Хоол тараах ажил сургалтад маш их нөлөөлдөг болохыг сургуулиудад ажиллах үеэр их сонсдог. Гэрээс нь сав суулганы асуудлыг шийдье гэхээр том, жижиг аяга аваад ирдэг.
Иймд аяга, тавга, халбага сэрээг нэгдсэн журмаар гаргах, эрүүл ахуйг нь хангах чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай.
Байгуулагдаж буй Ажлын хэсэгт хандаж хэлэхэд дундын хоол зөөдөг савласан хоолны хэлбэрээр үйлдвэрлэгддэг савыг ашиглах нь хүүхдүүдийн бөөгнөрлийг бий болгохгүй ач холбогдолтой. Энэ чиглэлийн судалгаануудад анхаараарай гэж хэлье!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



