Үйл явдал1 мин унших
Манай улсын гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн 30 гаруй хувийг Азийн хөгжлийн банк дангаараа бүрдүүлж байна

Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг өчигдөр /2026.05.06/ зохион байгуулж байна.
Тус уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан оролцож, үг хэлэв.

Тэрбээр, Манай улсын гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн 30 гаруй хувийг Азийн хөгжлийн банк дангаараа бүрдүүлж байна. Нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 60 гаруй гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламжийн болон олон салбаруудад техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

