Үйл явдал1 мин унших
Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027-2029 онд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувьд хадгалах зорилт дэвшүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит /2026.05.04/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
-Төсвийн хүрээний мэдэгдлээр 2027-2029 онд эдийн засгийн өсөлтийг 5.8-6.3 хувьд хадгалах, инфляцыг үе шаттай бууруулах, төсвийн алдагдлыг ДНБ-ий 0.5 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд Засгийн газрын өрийг ДНБ-ий 50 хувийн түвшинд барьж, цаашид бууруулах бодлого баримтална.
Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.


















