Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: Цусны донорын эргэлтийн сангаас салбарт ажиллаж байгаа ажилтны цалин, урамшууллыг зарцуулах нь зөв үү!

УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Нэгдүгээрт, Хууль дотор тухайн салбарын ажиллагсдын цалин, нэмэгдэл урамшууллын асуудлыг тусгаад яваад байгаа. Яагаад заавал зориуд тусгах болов?

Хоёрдугаарт, Эргэлтийн сан байгуулж байгаа юм байна. Тэр эргэлтийн сангаасаа мөн адилхан ажиллагсдынхаа нэмэгдэл цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэнэ гээд тусгачихсан. Гэтэл ЗГ-ын тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан гэж байгаа. Эрүүл мэндийг дэмжих сангаас аливаа төрлийн урамшуулал олгохыг хориглочихсон. Тэгэхээр Цусны донорын тухай хуульд байгуулагдаж байгаа эргэлтийн сан маань ажиллагсдынхаа цалингийн асуудал, урамшууллын асуудал, нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа нь хэр зөв бэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009