#Ажлын хэсэг1 мин унших
Ажлын хэсэг УИХ-ын даргатай мэдээлэл солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогттой Нийтийн өмчийн хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Бид өнгө будгаар халхавчилсан "косметик" засвар хийхээс эрс татгалзаж, нийтийн өмчийн эрх зүйн тогтолцоог сууриар нь харах ёстой. Төрийн нийтийн өмч, татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон өмчийг ангилан бүртгэх, удирдах, захиран зарцуулах үйл явц, хариуцлага хүлээх механизм зөв байж гэмээнэ нийт иргэдэд үр өгөөжөө өгдөг болно.

