#Коммент1 мин унших

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг Ц.Мөнхтуяа гишүүн даргална

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг Ц.Мөнхтуяа гишүүн даргална

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хийх нэр дэвшигчийн сонсгол энэ сарын 25-ны өдөр болно.

Энэхүү сонсголын даргалагчаар ажиллахаар ХХНББХ-ны хурал дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн нэрийг  дэвшүүлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь дэмжиж, сонсгол даргалахаар боллоо. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд: 

  • Нийгмийн даатгалын сангийн төсөв, зарцуулалтыг хэлэлцэж батлах
  • Сангийн хөрөнгийн удирдлага, эрсдэлийн бодлогыг хянах
  • Тэтгэвэр, тэтгэмжийн бодлоготой холбоотой санал боловсруулах
  • Даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, сангийн тогтвортой байдлын талаар зөвлөмж гаргах
  • Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих
  • Хууль, журам хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэх
  • Иргэд, ажил олгогчдын эрх ашгийг төлөөлөн шийдвэр гаргалтад оролцох зэрэг чухал үүрэгтэй ажилладаг. 

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг Ц.Мөнхтуяа гишүүн даргална

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг даргалах Ц.Мөнхтуяа гишүүн “ сонсголыг нээлттэй, хуулийн хүрээнд шударга явуулах тал дээр анхаарч, идэвхтэй ажиллана. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд амьгүй албат шиг  нөхдүүд ээлж  дараалан  сонгогдоод хийж байгаа юмгүй явдаг. Тийм учраас үүн дээр  нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нь шударга ёсонд нийцнэ” гэж байрг сууриа илэрхийллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүн ам, Нийгмийн хамгаалал, ХөдөлмөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009