Үйл явдал1 мин унших

АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч Дэн Петритэй уулзав

АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч Дэн Петритэй уулзав

Сангийн сайд З.Мэндсайхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Дэн Петри тэргүүтэй төлөлөөгчдийг өчигдөр /2026.05.12/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй төдийгүй стратегийн түнш орнууд болж, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжин идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг компакт гэрээний төлөвлөсөн хугацаанд, батлагдсан төсөвт багтаан амжилттай хэрэгжүүлсэн.

АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч Дэн Петритэй уулзав

онгол Улсад дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх байгууламж, Хаягдал ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгч хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн Усны Компакт нь усны салбарт сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй хоёр орны стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болохыг онцлон дурдлаа.

Уулзалтын хүрээнд Компакт гэрээ дуусгавар болсноос хойш хөтөлбөрийн үр  өгөөжийг тогтвортой хадгалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцлоо.

Эх сурвалж:

Сангийн яам

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023