Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: Туулын хурдны замын төсөлд байгаль орчны бодит үнэлгээ хийгдээгүй!
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тодруулга авч, байр сууриа илэрхийллээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг С.Одонтуяа гишүүн сайд байхдаа дэвшүүлж, яаман дээр ажлын хэсэг гарсан. 4 хуулиас бүрдсэн багц хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд, байнгын хороон дээр танилцуулж байсан. Энэ хуульд ганцхан санал хэлсэн. Энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий ААН л гүйцэтгэдэг заалтыг нэмээд мэргэжлийн байгууллага байвал сайн гэсэн саналыг хэлсэн. Өөрөөр хэлбэл ЗГ-аас орж ирэхдээ мэргэжлийн байгууллагыг орхигдуулаад ААН гэдгээрээ орж ирсэн.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


