УИХ-ын гишүүн С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд байхдаа онцгой анхаарч ажилласан төсөл бол орчин үеийн, байгальд ээлтэй, бохирдол үүсгэдэггүй боловсон жорлонгийн асуудал байв.
Тэрбээр “Олон хүн бөөгнөрсөн газар нэлээд бохирдол үүсдэг тул энэ жил 100 жилээ тэмдэглэх гэж байгаа Увс аймагт энэхүү 00-уудыг нийлүүлж туршиж үзэх юм. Соруулдаггүй, өтгөн нь гель болдог үнэргүй шинэ технологи юм. Мөн Хяргас нуурын эрэг дээр өдөрт олон мянган хүнд үйлчлэх боломжтой, -30 хэмд ч хөлддөггүй, хэзээ ч соруулдаггүй, бохир болон өтгөнийг бактери идэж байдаг шинэ технологи бүхий 00-г байгуулж байна. Удахгүй ашиглалтад оруулна” гэв.