Үйл явдал1 мин унших
Монгол Улсад COP17-ыг зохион байгуулах хүртэл...

УИХ-ын гишүүн С.Одонтуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар (2019-2025 онд) ажиллаж байсан Ибрахим Тиавтай Cop17-ын талбарт дахин учран золголоо.
Тэрбээр "Бид 2025 онд Монгол Улсад COP17-ыг зохион байгуулахтай холбоотой Хүлээн авагч улсын хэлэлцээрийг бэлтгэх явцад нягт хамтран ажиллаж, энэхүү чухал арга хэмжээний үндэс суурийг тавих хэлэлцээрт гарын үсэг зурах боломж бүрдүүлж байсан билээ.

COP17-ын үеэр дахин уулзаж, бидний хамтран эхлүүлсэн ажил Монгол Улсад амжилттай хэрэгжиж буйг харах нь үнэхээр онцгой бөгөөд сэтгэл ханамжтай мөч байлаа.
Энэ нь утга учиртай олон улсын хамтын ажиллагаа нь хамтын алсын хараанаас эхэлж, тууштай байдал, итгэлцэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд өргөжин тэлдгийг сануулж байна.
Монгол Улс COP17-ыг зохион байгуулж, бидний хамтран эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжиж буйг харж байгаадаа бахархаж байна" гэв.


