Үйл явдал1 мин унших
Аялал жуулчлалын хөгжлөөс байгаль орчныг хамгаалах үйлс рүү...

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотноо болж буй UNCCD COP17 хурлын үеэр Узбекистан Улсын Экологийн сайд, Эрхэмсэг ноён Азиз Абдухакимовтой уулзлаа.
Тэрээр өмнө нь Узбекистан Улсын Аялал жуулчлал, соёлын өвийн сайд болон Шадар сайдаар ажиллаж байхдаа тус улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, соёл, байгалийн баялаг өвийг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
"Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын тогтвортой менежмент болон тогтвортой аялал жуулчлалын асуудлаар хамтран ажиллагчтайгаа санал солилцсондоо таатай байлаа.
Мөн би "Green University" буюу Төв Азийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны их сургуультай хамтран ажиллах боломжийг, ялангуяа Монголын оюутан, залуу мэргэжилтнүүдийн байгаль орчны чиглэлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр судлахыг тэсэн ядан хүлээж байна.
Бидний үргэлжилж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ илүү ногоон, тогтвортой ирээдүйн төлөө Монгол, Узбекистан улсуудын түншлэлийг бэхжүүлэхийг эрмэлзэж байна" хэмээн С.Одонтуяа гишүүн онцлов.




