Үйл явдал1 мин унших
Газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам буюу Business4Land Mongolia Hub

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Business4Land Mongolia Hub-ийн нээлтэд оролцож баяр хүргэлээ.
Тэрбээр "Монгол Улсад Business4Land Mongolia Hub байгуулагдаж, Франц, БНХАУ-ын дараа тус Hub-ийг байгуулсан гурав дахь улс болж байгаад баяртай байна.
Энэхүү чухал санаачилгыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд манлайлж ажилласан Business Council of Mongolia (BCM) болон Business4Land-ийн нийт баг, хамтран ажилласан бүх түншүүддээ чин сэтгэлийн баяр хүргэе.
Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал.
Business4Land Mongolia Hub нь Монгол Улсад газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, инноваци, бодит төслүүдийг дэмжих чухал платформ болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ ажлыг анх эхлүүлж байсан үеэс өнөөдөр бодит үр дүн болон өргөжиж буйг харахад үнэхээр бахархалтай байна" гэв.