Байр суурь1 мин унших

А.Ариунзаяа: Чөдөр тушаа болж буй 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19-ийн 9-ийг өөрчилье!

УИХ-ын чуулганы /2026.05.15/-ны Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах асуултыг асууж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улс гадаадын зээл тусламж аваад 74 төсөл 13,8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ зарцуулахгүй байгаа.  1,3 их наяд төгрөгөөр зээлийн ашиглалт энэ жилийнх шиг явах юм бол эдгээр төслүүд хэрэгжих хугацаа нь 5-10 жилээр хойшилно. Зардал нь мэдээж нэмэгдэнэ. Хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэнэ. Төслүүдийн үр өгөөж , түүнчлэн эдийн засгийн үр ашгийг хүртэх хугацаа хойшлох нь. Энэ нөхцөл байдал өрийн таазтай огт холбоогүй.Гагцхүү төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эс үгүй бол  ашиг 2%-тай тэнцэнэ  гээд хуульчлаад өгчихсөн.

А.Ариунзаяа: Чөдөр тушаа болж буй 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19-ийн 9-ийг өөрчилье!

Энэ нь  төсвийн нэгдсэн орлого, нэгдсэн төсвийн зарлага хоорондоо хоёрхон хувийг зөрөөтэй байж болно гэсэн үг. Үүнд баригдаж, урсгал зардал цалин хөлс бусад  бүхий л зарлагын хэмжээ өндөр байгаа учраас үлдсэн жоохон орон зайн дээрээ суурилаад энэ зээл ашиглалтаа оруулаад байгаа юм.   Энэ хэлэлцэж буй хууль  хүүхэд хуурч байгаа юм шиг, энэ 2 төсөл энэ хязгаарт орохгүй шүү гэж байгаа юм. Энэ чөдөр тушаа болж буй  2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19-ийн 9 өө өөрчилье.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016