Үйл явдал1 мин унших
Дорноговь аймгийн засаг даргатай бэлчээрийн мал аж ахуйг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тус төслийг 16 аймгийн 16 сумын 21 багт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 100 га талбайд ногоон тэжээл тариална.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд малчид хоршин ногоон тэжээл тариалж, хадлангаа бэлдэхээс гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, эдийн засгийн хувьд ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам

