#Тойрог1 мин унших
М.Бадамсүрэн: Олон жилийн дараа шийдэгдэж буй замын чанарт, стандартад анхаарах ёстой

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд болон Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нар “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд Өндөрхаан чиглэлийн 50 км, Булган чиглэлийн 30 км автозамын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, хяналт тавин, тулгамдаж буй асуудалд шийдэл гаргах чиглэлээр ажиллалаа.
Мөн Хөлөнбуйр сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсон, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт болон цаашдын ажлуудын талаар мэдээлэл солилцов. Уулзалтын үеэр иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлж, сум орон нутгийн хөгжилд чиглэсэн санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Компаниудад ажилд нь саад учруулахгүй бүх асуудлыг орон нутгийн хэмжээнд цаашлаад улсын хэмжээнд шийдүүлэх тал дээр анхаарна. Эргээд та бүхэн чанар, стандарт, хурдан бүтээмжтэй зам тавихыг дахин дахин захиж, бүх шатанд хариуцлагаа өндөржүүлэхийг хүслээ.


