#Тойрог1 мин унших
Өндөрхаан-Чойбалсан хот чиглэлийн 50,0 км автозам ирэх жил ашиглалтад орно

Өндөрхаан-Чойбалсан хот чиглэлийн 50,0 км автозамыг шинэчлэх ажлын явцтай УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, Дорнод аймгийн Засаг дарга Шүхэрт Ёл нар танилцлаа.
Шинэчилж буй замын дагуу түр зам гаргах ажлыг энэ 6-р сард багтаан хийж дуусгах ба эвдрэлтэй асфальтан хучилтыг хуулж авах ажлууд эхлээд байна.
УИХ-ын шийдвэрээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 59,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр өмнөд хөршийн Шандун лүчиао групп ХХК ажиллаж байгаа аж.
Тус компани Монгол Улсад анх удаа хийх автозамын ажлаа чанартай хийх болно гэдгээ илэрхийлжээ.
Мөн өмнөх зам чанаргүй баригдсан шалтгааныг замын барилгын ажилд шаардлагатай чулууг буруу сонгосон, суурийн ажлыг чанаргүй хийснээс болсон гэж дүгнээд кемп дээрээ барилгын материалын лаборатори тогтмол ажиллуулахаар болжээ.
Замын ажлын 66,0 хувийг энэ 2026 онд, үлдсэн ажлыг ирэх 2027 онд дуусгаж, ашиглалтад өгөх юм.


