#Тойрог1 мин унших

Хатгал тосгонд ажиллаж байна

Хатгал тосгонд ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны албан хаагчид болон төрийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хатгал тосгонд баригдаж буй шинэ сургуулийн барилгыг шаардлагатай ширээ, сандал, техник хэрэгслээр хангах асуудлыг хөндөж, хүүхэд багачуудын суралцах орчныг сайжруулахад анхаарч ажиллах хүсэлтийг тавилаа.

Мөн Хөвсгөл нуурыг тойрсон их цэвэрлэгээний ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалын бүсийн өнгө төрхийг хадгалах чиглэлд хамтран ажиллах саналыг гаргав. Түүнчлэн газрын төлбөрийн орлогыг Хатгал тосгонд үлдээж, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулах асуудлыг тавьж байлаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай хүргэхийн төлөө төрийн албан хаагчидтайгаа хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009