#Тойрог1 мин унших
Өмнөговь аймагт хүний хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан “Энэрэл” төв нээгдлээ

Өмнөговь аймагт хүний хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан “Энэрэл” төвийн нээлт өнөөдөр болж, үүд хаалгаа нээлээ.

Тус төв нь улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалт, “Говийн оюу” сангийн хамтын ажиллагааны үр дүнд ашиглалтад орж буйгаараа онцлог бөгөөд иргэдийн хөгжил, хамгаалал, нийгмийн оролцоог дэмжсэн томоохон бүтээн байгуулалт болж байна.
Аймаг, орон нутгийн хэмжээнд анх удаа ийм чиглэлийн цогц төвийг байгуулж байгаа нь хөгжлийн бодлого зөвхөн дэд бүтэц бус, хүний хөгжил, нийгмийн хамгаалал руу чиглэж буйн нэгэн илэрхийлэл юм. Мөн шинэ ажлын байрууд бий болж, олон иргэнд чанартай үйлчилгээ ойртож байна.

“Нутгийн хишиг”, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрүүдийн хүрээнд эхлүүлж, хэрэгжүүлсэн энэ бүтээн байгуулалт нь Өмнөговь аймаг хүний хөгжил, хүртээмжтэй орчны төлөө тууштай хөрөнгө оруулалт хийж ирсний тод жишээ!
Тухайн үед аймгийн Засаг даргын хувиар энэхүү ажлыг эхлүүлж, бодлогоор дэмжин ажиллаж байсан хүний хувьд өнөөдөр бодит ажил болж, иргэддээ үйлчилж эхэлж байгаад баяртай байна.


