#Тойрог1 мин унших
Хатгал тосгоны иргэдтэй уулзлаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэдтэй уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсон, асуултад нь хариуллаа.
Уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хатгал тосгоны Захирагч А.Баттүшиг, Хатгалаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Амарбаясах болон аймгийн агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцов.

Уулзалтын үеэр иргэдээс Хатгал тосгон дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн орон тоог нэмэгдүүлэх, албан хэрэгцээний автомашинаар хангах шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн барилгуудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан тавилга, техник тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргав.

Иргэдийн гаргасан санал хүсэлтийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
