Үйл явдал1 мин унших
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АТУЛ МАЛХАРИ ГОТСУРВЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Ж.Алдаржавхлан болон Элчин сайд Атул М.Готсурве нар Монгол, Энэтхэгийн олон зуун дамжсан найрсаг харилцаа, ард иргэдийн оюун санааны нийтлэг үнэт зүйлүүд нь соёлын салбарт хамтран ажиллахад чухал хувь нэмэртэйг онцлов. Мөн соёл, спорт болон залуучуудын салбарт хамтран ажиллах тухай эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, соёлын салбарын мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцах, мэргэжилтэн солилцох чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах юм.
Түүнчлэн талууд хоёр улсад энэ онд зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээнд харилцан дэмжлэг үзүүлж, Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлах төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
