Үйл явдал2 мин унших

Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонслоо

Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонслоо
УИХ-ын гишүүн Б.Түвшин

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонслоо.

Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Хуулийн төслийн танилцуулгын үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг сонслоо

Татварын багц хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд хүндрэл болоод байгаа шалтгааныг шийдэж чадах уу. Импортын гаалийн татварыг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зөв. Энэ хууль батлагдсанаас хойш аж ахуй эрхлэгчийн данснаас хүчээр татвар татчихдаг байдал зогсох эсэхийг асуулаа. Мөн НӨАТ-ын орлогын татварын босго өндөрсөх шаардлага байхгүй. Аж ахуйн нэгжүүдэд НӨАТ хамгийн том дарамт болж байгааг онцоллоо.

Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг бууруулна гэсэн. Гэвч өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 194 мянган аж ахуйн нэгжээс 358 компанийн татварыг л бууруулахаар заалт оруулж ирсэн байна. Хүн амын орлогын албан татвараас болж компаниуд дампуурч байгаа болохоос биш аж ахуйн нэгжийн татвар биш. Цөөнхийн бүлгийг хамгаалах бодлого орж ирэх шаардлагатай байхгүй гэдгийг анхааруулаа.

Түүнчлэн энэ хууль батлагдсанаараа Монгол Улсын эдийн засагт яг ямар нөлөө үзүүлэх тухай. Манай улс одоо бол түхий эдийн бүтээгдэхүүн дээр суурилсан эдийн засагтай байгаа. Үүнийг техник, технологи, инновац дээр суурилсан болгоход чиглэсэн бодлого байгаа эсэхийг асууж эдийн засгийнхаа суурь чадамжийг дээшлүүлэх тал дээр яг ямар ажил хийх талаар асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс хэт гоё мэдээлэл өгөхөөс илүү татварын багц хууль хэрэгжвэл ямар боломжууд нээгдэх талаар тодорхой мэдээлэл өгч ажиллахыг хүсэв.

Эх сурвалж:

АН-ын бүлэг

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009