Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: Хэн түрүүнд ирцдээ орсноороо сайрхдаг болтол монгол парламент "жижгэрч" байна!

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүний сахилга батын асуудалтай холбоотой УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна.

Иргэд, олон нийт энэ парламент бидний төлөөлж, илэрхийлж чадаж байна гэдэг мэдрэмж авах үед парламентын нэр хүнд өсдөг. Үүнийг үндсэн хуулиар олгосон энэ чиг үүргээ парламент нь хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь асуудал. Гүйцэтгэх засаглалаа хянаж чадаж байна уу, төсвөө бодитоор хянаж чадаж байна уу, хянан шалгах чиг үүрэг ажиллаж байна уу, хамгийн гол нь иргэд, олон нийтэд тулгамдаж буй нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг нээлттэй сонсоод шийдвэрлэж чадаж байна уу гэдгээр парламентын нэр хүнд хэмжигдэнэ.

Ирцээ механикаар түлхэх хүртэл манай парламентын сахилга бат муудсан байна. Гэвч парламентын нэр хүндэд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гардаг. Олон нийтийнхээ төлөө шийдвэр гаргадаггүй. Авлига, хээл хахуулийн асуудлаар дамжиж төрийн бодлого буруу яваад байна гэдгийг иргэд ойлгодог.

О.Номинчимэг: Хэн түрүүнд ирцдээ орсноороо сайрхдаг болтол монгол парламент "жижгэрч" байна!

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж санал хураалтад ордог байх асуудлыг нухацтай харах ёстой юм.

Ёс зүйн дүрэм бий. Үүнийг өөрчлөх ёстой. Парламентын гишүүний хувьд ёс зүйн асуудал нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх буюу хууль тогтоох, хянах буюу олон нийтийг төлөөлөх ажлаа чин шударгаар хийж чадаж байна уу, асуудалтай байгаад иргэдээ төлөөлөхгүй өөр бүлэг хүмүүсийг төлөөлөөд байна уу, төрийн мөнгийг хууль бусаар ашиглаад байна уу, цаашилбал эргэн тойрныхоо албан тушаалтнуудад бэлгийн дарамт үзүүлээд байна уу л гэдэг асуудал. Түүнээс биш мэтгэлцээний үед хэлсэн үгэнд цензур тавих нь гишүүний ёс зүйн асуудал биш. Тэгэхээр ёс зүйн дүрмээ энэ чиглэл рүү өөрчлөх шаардлагатай. Жижиг хэрүүлийн дунд явсаар монгол парламент жижгэрч байна. Хамгийн эхэнд хэн хуралд орсон эсэхээрээ сайрхдаг боллоо. Хэн хамгийн удаан үг хэлсэн гэдгээрээ хэмжигддэг боллоо. Одоо байгаа нөхцөл байдлаа шийдэхийн тулд механик өөрчлөлтүүдийг оруулж болно. Хэрэв баланстай байвал ийм жижиг асуудалд анхаардаг жижиг парламент болоод хамгийн чухал иргэд, олон нийтийнхээ эрх ашгийг хамгаалсан, энэ чиглэлийн бодлого, хэрэгжилтийнхээ асуудлуудаа хэрхэх вэ?

Парламент нэр хүндтэй байхын тулд гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьдаг болох ёстой.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009