Байр суурь1 мин унших
Л.Соронзонболд: Гишүүд чөлөө авахдаа цахимаар хүсэлт илгээж болох уу?
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Хуулийн төслийн 8-ын 4 дээр хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт санаачилсан болон төлөөлөх гишүүнийг оролцуулна гэжээ. Үүн дээр тодорхой хязгаарлалт тавихгүй байсан уу. Гишүүд тодорхой асуудлаар хуулийн төсөл санаачилж байгаа. Хэрэв ажлын хэсэгт 100 хувь орчихвол яах уу. ажлын хэсгээс хасагдсан тохиолдолд ажлын хэсгийг яаж сонгох вэ. 7:4 дээр ирээгүй тохиолдолд бичгээр хүсэлт мэдүүлэх гэж байна. Майлээр авна гэж нэмж болох уу? Цахимаар энэ асуудлыг шийдэж бас болно.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






