Үйл явдал1 мин унших
ХЗБХ: ШЕЗ-ын шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

Шүүх
Одоохон...
Үйл явдал1 мин унших




Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.
Байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт хамаарал бүхий этгээдүүдийн төлөөлөл оруулах нь буруу жишиг тогтож байгааг шүүмжилж , харьяа байгууллагаас томилдог байх нь зүйтэй гэх саналыг хэлж байв.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг томилох саналыг хэлэлцэн 87.5 хувийн саналаар дэмжлээ.