Байр суурь2 мин унших

Л.Мөнхбаатар: Гишүүд чуулганы хуралдаанд асуулт асуух нэрсээ урьдчилан өгдөг байсныг болиулъя гэх. Хуучнаараа явах нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Нэгдүгээрт, Чуулганы нэгдсэн хуралдаанд Дэгийн тухай хууль дээр зарим зүйлийг хэлье. Зарим зүйл заалттай санал нийлэхгүй байна. Гишүүд нэгдсэн хуралдаанд асуулт асуух нэрсээ урьдчилан өгдөг байсныг болиулъя гэж байна. Энэ заалтыг яагаад оруулсан юм бэ гэдгийг та бүгдэд хэлье. Яагаад гэвэл өмнөх хуулийг санаачилсан гишүүний хувьд хэлье. Парламентын үйл ажиллагаа, нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаануудыг үр дүнтэй явуулах шаардлага байсан.  Чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүх гишүүд үгээ хэлнэ гэдэг нь цаг хугацааны хувьд хугацаа шаардана. Түүнээс гадна байнгын хороон дээр ярьсан асуудлаа чуулганы хуралдаан дээр давтдаг.  Ирдэг аль эсвэл нэрсээ өгөөд кноп дараад гарчихдаг. Гараад явчхангуутаа тэр хооронд нь нөгөө ажлын хэсэг чинь бүх асуултад нь хариулчихдаг. Гишүүд чинь сонсоогүй байж байгаад орж ирэнгүүтээ аль хэдийн асуугдсан асуултуудыг давтаж асуугаад л байдаг. Сунжирдаг, хэлэлцүүлэг үр дүнгүй болдог зүйлүүдийг хязгаарлаж байгаа юм.

Хоёрдугаарт, Намын бүлэг гэж яагаад байгаа юм. Эдгээр чинь өөрсдөө бодлогоороо хэн асуулт асуух юм, хэн үг хэлэх вэ гэдэг нэрсээ урьдчилж өгнө. Танин мэдэхүйн асуултууд л асуусаар байгаад дуусдаг. Үг хэлэх асуудлыг индэр дээрээс гэж шийдвэрлэсэн. Индэр дээрээс үг хэлж байгаа гишүүд хариуцлагатай болж байгаа юм. Намын бүлгийг төлөөлж үг хэлж байгаа, тодорхой байр суурийг илэрхийлэх гэдгээрээ гишүүд хариуцлагатай болж байгаа гэсэн үг. ҮҮнийг эвдэж болохгүй. Гишүүд урьдчилж нэр өгдөг нь тогтчихсон зүйл шүү дээ. Намайг ажиллаж байхад гомдол гарч байгаагүй. Харин ч энд нэрээ өгчхөөд асуултаа асуудаггүй, нэрээ өгчхөөд үгээ хэлдэггүй асуудал дүүрэн байгаа. Тогтчихсон сайн жишгээрээ явах хэрэгтэй. Тиймээс хуучнаараа үлдээх нь зүйтэй. Засах зүйл амьдрал дээр гарч ирээд байгаа. Зарчмын зөрүүтэй саналыг манай гишүүд анхааралтай хараарай. Ажлын 2 хоногийн өмнө өгнө гэдгийг засах нь зүйтэй.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009