Байр суурь2 мин унших
Ж.Батжаргал: Улсын хөгжлийн төлөвлөгөө гэдэг дан ганц Монгол Улсын төсвөөр хийдэг зүйл биш!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Улсын хөгжлийн төлөвлөгөө гэдэг дан ганц Монгол Улсын төсвөөр хийдэг зүйл биш. Улс, хувийн хэвшил, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, санхүүгийн дэмжлэгийн оролцоо, шууд хөрөнгө оруулалт гэх мэт олон зүйлээс бий болдог. Бид зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтынх нь юмыг яриад байна. 2025 онд бид улсын хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийг батлаад, үндсэн чиглэлийн хавсралт болгож хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө баталчихсан. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Ирэх 5 жилд улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хангах бодлогын чиглэлээс 2027 онд юуг нь хийх юм гэдэг асуудал л энэхүү төлөвлөгөөний үндсэн суурь нь байх ёстой.

Энэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийнхөө асуудлыг зохицуулж байгаа хууль дотор ч байгаад байгаа, төлөвлөгөө батлах гээд байгаа тогтоолын төслийн заалт дотор ч байгаа. Жилийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан зорилт арга хэмжээг 2027 оны төсвийн боловсруулалтдаа анхаарч тусга гэдэг үг орчхоод байгаа учраас энэ улсууд бүгд ийшээ хошуурчхаад байна. Тэгэхээр бүгдийг нь гүйцэлдүүлж чадахгүй учраас ойлгомжтой. Мөрөөдлийн жагсаалт гэж яриад байгаа чинь тэр л юм. Тиймээс гүйцээн боловсруулах чиглэлээр нь дахиж байнгын хороон дээрээ яриад, энэ 4 жилийн гэдэг юм уу дунд хугацааны хөгжлийн бодлогын чинь суурь нь "бүсчилсэн хөгжил" гэчихсэн бол бүсүүдийн хөгжлийг түргэтгэх бодлогын зорилтуудаа хангахад ямар арга хэмжээ авах юм гэдэг заалтаараа тодотгоод л оруулчих хэрэгтэй.
Үүн дээрээ тулгуурлаж салбарын яамд 2027 оныхоо төсвийн боловсруулалтдаа эрэмбэ дараагаа анхаарч, тусгаж оруулж ирэх юм байна. Хөгжлийн төлөвлөгөөнийхөө хэлэлцүүлгийн үйл явц дээр, чуулган дээр, Эдийн засгийн байнгын хороо дээрээ цаг хугацаа их зарахгүйгээр дахин ярих зохицуулалт хийвэл яасан юм!