Үйл явдал1 мин унших
АШУҮИС-ийн 79 дэх төгсөлтийн Эрдмийн баяр болж байна

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 79 дэх удаагийн төгсөлтийн эрдмийн баяр /2026.05.22/ болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн хүний их эмчээр төгсөж буй залуу эмч нартайгаа уулзаж, эмчийн замнал, эмч хүний эрхэм чанар, мэргэжлийн үнэ цэнэ болон өөрийн туулсан туршлага, дурсамжаасаа хуваалцлаа.
АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний 93 хувийг бэлтгэдэг үндэсний ууган сургууль билээ. 2025-2026 оны хичээлийн жилд хүний их эмч, хүүхдийн их эмч мэргэжлээр 490 гаруй оюутан амжилттай төгсөж байна.
“Диплом, энгэрийн тэмдэг, эмчийн дардсаа гардан авч буй нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэдлэг чадвар, энэрэнгүй сэтгэлээрээ эх орныхоо эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.





