Үйл явдал1 мин унших
Хүүхэд бүр инээж баярлах эрхтэй

Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бид хүүхдүүддээ бэлэг өгч, баярлуулна. Харин хамгийн үнэтэй бэлэг нь тэдний аюулгүй орчин, хайр халамж, анхаарал юм.
Зам дээр,
Барилга, уурхайн орчимд,
Гол усны эрэгт,
Гэр бүлийн орчинд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг хүн бүрээс хүсье.
Хүүхэд бүрийн инээмсэглэлийн ард гэр бүл, нийгмийн хариуцлага байдаг. Хүүхдээ хамгаалъя. Хүүхдийн амь нас, аюулгүй байдал бол хамгийн чухал баяр юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн





