Үйл явдал1 мин унших
“Монгол адуучин” үндэсний чуулган боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Монгол адуучин” үндэсний чуулган Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.Тус чуулганд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны аймаг, нийслэл, дүүрэг, сумдын адуучид, уяачид, малчид болон морьтон түмнийг төлөөлсөн зочид, төлөөлөгчид өргөнөөр оролцсон юм.
Чуулганы үеэр монгол адуу, морьтны өв соёл, адуу маллагааны уламжлал, хурдан морины спортын хөгжил, адууны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож, үзэл бодлоо хуваалцлаа.Монгол адууны хийморь өөдөө байж, морьтон түмний үйлс дэлгэрч, төрт ёсны их уламжлал үеийн үед мөнхөд орших болтугай. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.


Сэтгүүлч Ц.Соёлмаа


