Үйл явдал1 мин унших
Сайн парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал

Парламентын дархлааг сайжруулахад УИХ-ын гишүүдийн ирц оролцоо, парламентын сэтгүүлчдийн дуу хоолой хамгаас чухал. Иргэдэд ойр, хариуцлагатай, ил тод ажилладаг “Сайн парламент”-ыг төлөвшүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн бодлогоо өнөөдөр парламентын сэтгүүлчдэдээ танилцууллаа.
Парламентын үйл ажиллагааг сайжруулж, иргэдийн итгэлийг сэргээх зорилготой “Сайн парламент”-ын бодлого нь уриа тунхаг биш итгэл даах, хариуцлагатай, иргэдийнхээ төлөө ажилладаг бодит өөрчлөлт, шинэчлэл байх болно.

Гишүүдийн ирц, санал хураалт, оролцоог ил тод мэдээлдэг болно
Ажлаа тасалсан, дэг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцно
Хууль хэлэлцэхдээ иргэдийнхээ санал, оролцоог илүү өргөжүүлнэ
Парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн, ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэж ажиллахад анхаарна.
Хаалттай биш ил тод, нээлттэй
Хариуцлага,сахилга баттай
Иргэддээ ойр
Иргэдээ сонсдог
Иргэдээ оролцуулдаг
Асуудлыг шийддэг
мьдралд хэрэгтэй, чанартай хууль баталдаг итгэл даах, хариуцлагатай, иргэдийнхээ төлөө ажилладаг төрийн бодит өөрчлөлт байх болно.



