Онцлох мэдээ1 мин унших

Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 5700 гаруй иргэн амьдардгаас 700 гаруй нь бага насны хүүхдүүд байгаа юм. Тусгай хэрэгцээт боловсрол, асаргаа халамж, эрүүл мэндийн цогц үйлчилгээ орон нутагт нэн шаардлагатай байгааг энэ тоо харуулж байна.
Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Сарын өмнө тус аймагт олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий шинэ цэцэрлэг (VII цэцэрлэгийн өргөтгөл) үүд хаалгаа нээсэн билээ. Миний бие Дархан хотод ажиллах үедээ /2026.05.21-22/ тус цэцэрлэгт ажиллаж, үйл ажиллагааны явц, хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлийг газар дээр нь үзэж шалгалаа.
Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Уг шинэ цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай, нийт 18 өрөөтэй. Үүнд 3 бүлэг, сэргээн заслын 9 өрөө тасалгаа багтжээ. Хүүхдүүдийн бие бялдар, хөдөлгөөн засал, эрүүл мэндэд нэн тустай усан засал буюу усан бассейнтай гэдгээрээ маш том онцлог, давуу талтай болсон байна.
Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
Цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд эрүүл мэнд, асаргаа халамж, хөгжил боловсролын цогц үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрджээ. Үүнийг дагаж мэргэжлийн багш, ажилтан зэрэг 19 ажлын байр бий болжээ.
Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд онцгойлон анхаарч ажиллах хэрэгцээ бий.
Дархан-Уул аймаг олон улсын стандартад нийцсэн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Дархан-УулХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2018
  4. 2017