Үйл явдал1 мин унших
Салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт боллоо

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрх, хүртээмжтэй орчин болон нийгмийн хамгааллын чиглэлээр орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулах зорилготой салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт, зөвлөгөөнд Төвийн бүсийн аймгуудын 127 албан хаагч хамрагдсан юм.

Миний бие яамны болон харьяа агентлагуудын удирдлагуудынхаа хамт төвийн бүсийн албан хаагчидтайгаа уулзаж, тэргүүний шилдэг ажилчдаа Засгийн газрын шагналаар шагнав.
Дараах сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөлөө.
-Ажлын байрны хүртээмжтэй орчин бүрдүүлэх, дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудал,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн шинэчлэл,
-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилт.
Энэхүү сургалт, зөвлөгөөн нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


